Манай вэб хуудсанд зочилж буй эрхэм танд баярлалаа.

Өнгөрсөн хугацаанд бид эрхэм үйлчлүүлэгч, харилцагчидынхаа эрэлт, хэрэгцээнд нийцсэн бүтээгдэхүүн үйлчилгээг нэвтрүүлэхийг зорьн ажиллаж ирлээ.

Анх 1998 онд Монгол улсын хамгийн анхны Банк Бус Санхүүгийн Байгууллага(ББСБ) байгуулагдаснаас хойш 23 жилийн хугацаа өнгөрсөн байх бөгөөд нийт зээлийн үйл ажиллагаа явуулж буй 500 гаруй ББСБ  үйл ажиллагаа явуулж байна.

Манай ББСБ нь 2014 онд Орхон аймагт дүрмийн сан 200 сая төгрөгтэй үйл ажиллагаагаа эхлүүлсэн бөгөөд 2021 оны байдлаар нийт дүрмийн сан 1,5 тэрбум гаруй төгрөг, нийт харилцагч 423 гаруй болоод байна.

ББСБ үүссэн цагаас хойш 23 жилийн хугацаа өнгөрсөн байх боловч IT-ыг ашиглан харилцагч нартаа үйлчилгээ үзүүлдэг ББСБ-ууд маш цөөхөн байна. Манай, ББСБ нь дэлхийн хөгжилтэй улс оронд хэрэгжүүлж буй санхүүгийн үйлчилгээг нэвтрүүлэн ажиллахаар хичээж байгаа ба ҮЙЛЧИЛГЭЭ-нд суурьлсан бүтээгдэхүүн үйлчилгээг харилцагч нарт чирэгдэл багатай, хурдан шуурхай хүргэхээр зорилт тавин ажиллах байна.

Цаашдаа бид Монгол улсынхаа хөгжил цэцэглэлтэнд хувь нэмрээ оруулахын зэрэгцээ үйл ажиллагаагаа улам өргөжүүлж, ажлын байрны тоог нэмэгдүүлж, нийгмийн хариуцлагаа өндөр ухамсарлан ажиллахыг эрмэлзэнэ.

Хүндэтгэсэн ,
ГЭРЭЛТ ИРЭЭДҮЙ ФИНАНС ББСБ-ын Гүйцэтгэх захирал 
Б.БАТБОЛД