ГЭРЭЛТ ИРЭЭДҮЙ ФИНАНС Банк Бус Санхүүгийн Байгууллага нь анх 2014 онд байгуулагдаж, тухайн оны 8-р сарын 6-ны өдөр албан ёсоор зээлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийг Санхүүгийн зохицуулах хорооноос  авч үйл ажиллагаагаа явуулж эхэлсэнээс хойш өдгөө 7 дахь жилдээ үйл ажиллагаагаа амжилттай явуулж байна.

Бид байгуулагдсан үеэсээ эхлэн ҮЙЛЧИЛГЭЭ гэсэн зарчмыг үндэс болгон, бүтээгдэхүүн үйлчилгээндээ нэвтрүүлж, харилцагч нарт аль болох чирэгдэл учруулахгүйгээр, манай байгууллагын бүтээгдэхүүн үйлчилгээг авах боломж, бололцоог эрэлхийлж ирсэн ба цаашдаа санхүүгийн зах зээлд жишиг болохуйц бүтээгдэхүүн үйлчилгээг нэвтрүүлэн ажиллахаар чармайж байна.

ББСБ нь анх байгуулагдахдаа гадаад дотоодын их, дээд сургуулиудаад санхүүгийн мэргэжил эзэмшисэн, мэргэжлийн боловсон хүчнээр хангагдан, өнөөг хүртэл үйл ажиллагаагаа тогтвортой явуулж байна.

2021 оны байдлаар тус Банк Бус Санхүүгийн Байгууллагын нийт активын хэмжээ 1,5 тэрбум  төгрөг орчим, нийт харилцагчдын  тоо 423-д хүрсэн байна.