ЗЭЭЛИЙН ГЭРЭЭНД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ ХҮСЭЛТ

МЭДЭГДЭЛ

“ГЭРЭЛТ ИРЭЭДҮЙ ФИНАНС ББСБ”ХХК нь Дэлхий нийтийг хамарсан цар тахал , дотоодод үүсээд буй цар тахлын хүнд нөхцөл байдал болон хөл хорионы улмаас зээлээ хугацаанд нь төлөх чадваргүй болсон харилцагч нартаа дэмжлэг үзүүлэн Хэрэглээний зээлийн гэрээнд өөрчлөлт оруулах хүсэлтийг Санхүүгийн Зохицуулах Хорооны Ажлын Албаны 2020 оны 11-р сарын 19-ний өдрийн 3/4654 тоот мэдэгдэл, Санхүүгийн Зохицуулах Хорооны 2020 оны 08-р сарын 26-ны өдрийн 854 дүгээр”Банк бус санхүүгийн байгууллага, Хадгаламж зээлийн хоршоодод авах арга хэмжээний тухай” тогтоолд тус тус заасны дагуу Зээлийн гэрээнд өөрчлөлт оруулах ажлыг цахимаар хүлээн авах бэлтгэл ажлаа хангаад байна.

1.Хүсэлтийг хэрхэн гаргах вэ?

  • Харилцагч өөрийн Фейсбүүк хаяг/тус компанид бүртгэлтэй Facebook ID/-аас манай ББСБ-ийн Фэйсбүүк хуудасны мессенжерт хандаж хүсэлт гаргана
  • Хүсэлтийг гаргахдаа манай ББСБ-ийн бэлдсэн маягтыг хэвлэж гараар бөглөн, гарын үсэг зурж баталгаажуулахын зэрэгцээ иргэний үнэмлэхийг зэрэгцүүлэн тавьж зургийг нь харагдахуйц байдлаар авч бидэнд илгээнэ/жишээ 1 үзэх/.
  • Хэвлэх боломжгүй харилцагч нар дэвтрийн эсхүл А4-ийн бичгийн цаасан дээр ББСБ-ийн маягтыг дуурайлгаж гараар бичиж явуулах боломжтой/жишээ 2 үзэх/.
  • Хүсэлтийг тус байгууллага шийдвэрлэж, өөрчлөлт оруулсан гэрээний эргэн төлөлтийн хуваарийг таны Фейсбүүк хаягт  явуулах бөгөөд харилцагч хүлээн зөвшөөрч байгаа тохиолдолд гэрээнд өөрчлөлт орсонд тооцно. Харилцагч боломжтой үедээ манай байгууллага дээр ирж гарын үсэг зурж гэрээний эргэн төлөлтийн хуваарийн нэг хувийг авна.

2. Зээлийн гэрээнд өөрчлөлт оруулах боломжууд

Зээлийн үндсэн төлбөрийг хойшлуулахтай холбоотойгоор харилцагч нарт зээлийн эргэн төлөлтөд дарамт учирч болзошгүй учир зээлийн эдийн засагчтай харилцан ярилцаж, тус байгууллагаас гаргасан боломжит хувилбаруудаас өөрт тохирохыг сонгон авч, зээлийн гэрээнд өөрчлөлт оруулж харилцан хамтран ажиллахыг хүсч байна..

Үүнд:

1. Зээлийн гэрэээний хугацааг сунгахгүйгээр үндсэн төлбөрийг зээлийн гэрээний эцэст нийтэд нь төлж, харин хүүг сар бүр төлөх;

2. Зээлийн гэрээний хугацааг сунгаж үндсэн төлбөрийг зээлийн гэрээний эцэст нийтэд нь төлж, харин хүүг сар бүр төлөх;

3. Зээлийн гэрээний хугацааг сунгаж харин үндсэн төлбөр болон хүүг сар бүр хамтад нь төлөх;

4. Зээлийн гэрээний дагуу зээлээ цаашид хэвийн төлөх/хүсэлт гаргах шаардлагагүй/ ;

Зээлийн хүсэлтийн маягт болон жишээнүүд  

  1. Зээлийн гэрээний хүсэлтийн маягтыг энд дарж авна уу.
  2. Зээлийн гэрээнд өөрчлөлт оруулах хүсэлтийн жишээ 1-г харахаар бол энд дарж авна уу/маягтыг хэвлэж гаргасан тохиолдолд/
  3. Зээлийн гэрээнд өөрчлөлт оруулах хүсэлтийн жишээ 2-г харахаар бол энд дарж авна уу/маягтыг хэвлэж гаргагүй тохиолдолд/